ЦЕГ: Нас бараад удсан нярайн цогцос олдсон хэрэг нь ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:TSEG/SHINE ZURAG 2025/mba.png

Энэ сарын 16-ны 18.00 цагийн орчимд "СХД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нас барсан нярай хүүхдийн цогцос байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, дээрх хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж буй бөгөөд 5-6 сартай эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох аж. Одоогоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй бөгөөд цогцос олдсон асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.