МЭДЭГДЭЛ: “И-баримт“ системийг өнөөдрийн дотор бүрэн хэвийн ажиллагаанд оруулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/07/08/noata.jpg

Сүүлийн гурав хоногийн хугацаанд "И-баримт" цахим системд доголдол үүсээд буй. Тэгвэл тус цахим системийг өнөөдөртөө багтааж, хэвийн ажиллагаанд оруулах талаар мэдэгдлээ. Тодруулбал,

"Үүссэн техникийн доголдлыг үе шаттайгаар засварлаж буй бөгөөд бизнес эрхлэгчдийн нэвтрэх хэсгийг өнөөдөр /2025.04.18/ 12.38 цагт хэвийн болголоо. Харин иргэдийн нэвтрэх хэсгийг өнөөдрийн дотор бүрэн хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна" гэж мэдэгдээд байна.