Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 6 сек
60
legacy:nyambaatar hotiin darga/shine zurag/n.png

Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Нийслэл чинь бүр ГАЛЗУУРЧ байна. 5, 6 их наядын төсөв баталсан.

Туулын хурдны замын 1.9 их наядын ТЕНДЕР зарлаад, мөнгө нь хүрэхгүй болохоор 300-400 тэрбумыг нэмээд, зам барих гээд сууж байна" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй.

2013 онд зарлагдаж 2014 онд ажил нь эхэлж, 2023 онд ашиглалтад орсон 750 метр урт Олимпын гүүр 42 сая ам.доллар буюу 147 тэрбумын өртөгтэй.

Наадамчдын авто зам дээгүүр баригдах 800 метр 4 эгнээ гүүрэн байгууламжийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг 120 тэрбум төгрөг. Саяхан шинээр баригдсан 400 метр 6 эгнээ наадамчдын гүүрний төсөвт өртөг 77 тэрбум төгрөг.

Яг энэ ханшаар бодоход, 10 км гүүрэн байгууламж дангаараа 2 их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь 6 эгнээ 32 км бөгөөд үүнээс 10 км гүүрэн байгууламжтай юм.

Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг. Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан.

Популистууд харин битгий галзуурцгаагаад байгаарай" гэж хариу барилаа.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    ЧД-н 3-р хорооны оршин суугчид

    УИД. Урт цагааны хоорондох зайд хийгдсэн зөвшөөрөлгүй өргөтгөлүүдээс болж машинүүд багтахгүй явган хүнд алхах зам үгүй болоод удаж бна. Нямбтораа үүгээр өөрөө эс гэхэд хариуцсан түшмдээ явуулж үзээч. Байраасаа 4-8 м зайд өргөтгл хийсэн айлууд 40 жил ашиг орлого олж үйлчлгээ явууллаа. Одоо иргд. хамт оршин суугчдаа бодох цаг ирсэн. Та дорвитой арг хэмжээ аваачэээээээ

  • Т
    Төвд

    Батбаяр аа дуурайсан шал тэнэг авгай шүү. ЭЦГИЙНХЭЭ шийрийг буруугаар хатаах гэж галзуурч яваад шар хадандаа морилно

  • Z
    Zochin

    Zasag noyondoo amaa uduuleed goe uu kkk

  • З
    Зочин

    ANUSDI 8 0955877

  • Э
    Эмээ

    Хүн ажил хийх нэг хэцүү, хийхгүй улсын мөнгө үрээд зугаалаад тансаглаад сууж эх орноо хөгжүүлэхгүй эмх замбараагүй байлгаад мөнгө угаагаад суувал сэтгэл нь ханадаг янзын гишүүн УИХ-д нэгээр нэмэгджээ. Түц барьж түрээслэгч байхаа.

  • Х
    хотын даргад

    БГД-14 хорооны 18 - р байрыг тойрсон зөвшөөрөлгүй дэлгүүрүүдийг буулгаж өгнө үү? Ойрхон том дэлгүүрүүд байхад энэ дэлгүүрүүдийн хэрэг алга. 18-р байрны орцууд дэнлгүүрүүдийн хогны цэнг болоод олон жил боллоо. Дүүүрэг арга хэмжээ авдаггүй.