Х.Мөнхбаатар арслан 7 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд зодоглоно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/04/oooo/oooo.jpg

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны 13:00 цагаас эхлэх Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.

Тус барилдаанд Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар барилдахаар бүртгүүлжээ. Тэрбээр 7 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд барилдах гэж байна.