ТӨЛӨВ: Ирэх долоо хоногт ЦАГ АГААР ямар байх вэ

2026 оны 10-р сарын 19-нөөс 2026 оны 10-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
18-19-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 19-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 20-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 21-нд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Завханы хойд сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
Салхи 19, 20-нд говь, талын нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

.webp)
