Л.Мөнхбаясгалан: Гурилын асуудалд өмнө хэн, юу ярьж байсан бэ гэдгээр нэвтрүүлэг хийчихмээр санагдаад байгаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:munkhbayasgalan gishuun/баяс2.jpg

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Гурилын импортын татварыг тэглэсэн нь сонгуулийн ПР л байсан шүү дээ. Тухайн үед дэмжиж байсан нөхдүүд өнөөдөр шал өөр юм яриад, эх оронч болчихсон явж байна. Өмнө хэн, юу ярьж байсан бэ гэдгийг нь гаргаад нэвтрүүлэг хийчихмээр санагдаад байгаа" гэв.