Ц.Идэрбат гишүүн ХХААХҮЯ-ны гурилын асуудалд өгч буй мэдээлэлд “ЭРГЭЛЗЭВ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:iderbat/iderbat.jpg

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Яам нь бүх гурилын үйлдвэр элгээрээ хэвтэх гэж байгаа юм шиг л яриад байдаг. Гэтэл зүүн бүсэд Дорнод гурил 25 хувиар хүчин чадлаа нэмж байна лээ шүү дээ. Ингээд яамны тайлбарт итгээд бүх юмаа хийгээд байх юм уу" гэв.