О.Цогтгэрэл: АН энэ долоо хоногоос УИХ-ын чуулганд оролцоно

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2025/09/SHB_9363copycopy.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа "С.Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээн хариулсан нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд буй. Мөн уг асуудлаас болж, АН-ынхан чуулганаар хэлэлцэж буй зарим асуудалд завсарлага аваад байгаа юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдөр өглөө бүлгийн удирдлага, Ж.Баярмаа гишүүн, Ерөнхий сайдтай уулзалт хийсэн. Улмаар АН-ын бүлэг энэ долоо хоногоос УИХ-ын чуулганд оролцоно" гэв.