Х.Тэмүүжин: Амьдрал дээрээ гурван даргын улс болоод хувирчихсан. Парламентын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 50 сек
80
legacy:2025/05/tem.jpg

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

--------------------

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн УИХ-ын толгой дээр ЗГ нь гараад суусан гэдгийг ил тод харуулсан үйл явдал болсон. Энэ үйл явдал нь ганц өнөөдөр болсон явдал биш. 1992 оны Үндсэн хуулийг баталсны дараа эрх мэдэл хуваарилагдсан байгаа байдлынхаа төлөөх алхмуудыг хийгээгүй. Уламжлалт байдлаар дарга нараа шүтдэг арга барилаараа төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм уу яасан юм, амьдрал дээрээ гурван даргын улс болоод хувирчихсан.

УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван даргаа залаад суулгачихсан. Энэ байгаа байдлыг бид халах ёстой.

Төрийн гурван өндөрлөг гэх хуулийн нэр томъёо Монголд огт байхгүй. Үндсэн хуульд ийм албан тушаал огт байхгүй. Эдгээр хүмүүс өөрсдийгөө Монгол Улсын дарга гэж эндүүрээд байгаа. Үүнийг засахын тулд эхний ээлжид парламент нь парламент шиг болох ёстой. Парламентын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй. УИХ 126 гишүүнээс бүрдэнэ. Түүнээс биш УИХ 126 гишүүн болон Ерөнхий сайдаас бүрдэнэ гэж заагаагүй. Чуулганы танхимыг 126 гишүүнд зориулж засах ёстой. Ерөнхий сайд 126 гишүүний нэг бол гишүүдийнхээ дунд суух ёстой. Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл өгдөг цагаар буюу тусад нь зассан ширээ сандал дээрээс хурлыг удирддаг дарга шиг доромж байдлаар харьцсан. Хариуцлага яриад эхлэхээр УИХ-ын гишүүд нэгэнтэйгээ маргасан гэх үг хэлэх гэж оролдож байгаа. Энэ хоёрдмол байдлыг бид эвдэх хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барихаар бэлтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт өргөн барихаар УИХ-ын даргатай зөвшилцсөн. УИХ-ын дарга, МАН-ын бүлгийн дарга, манай намын дарга нарын уулзалтаар юу яригдсан бэ гэхээр энэ хуулийн төслийг 2-3 хуваах хүсэлтийг тавьсан. Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах асуудлаа тусдаа хуулиар, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож өөрчилж, УИХ-ын гишүүд асуулт асууж Ерөнхий сайд хариулдаг энэ парламентын мэтгэлцээний зарчим руу орох хуулиа тусад нь салгана. УИХ-д мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагчид худал мэдээлэл өгч байгаа бол хариуцлага тооцох асуудлыг бас тусад нь оруулахаар болсон.

Сүүлийн хоёр асуудал дээр МАН-ын гишүүд ч гарын үсэг зурахад бэлэн байна гэсэн.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/06

    Ард түмэнд үйлчлэгч ерөнхий сайд ардын түмний төлөөллүүдийн дээр биш дунд суулаа гээд төрийн дархлаа сулрах уу?

  • З
    Зочин2025/05/06

    Их Британийн ерөнхий сайд гишүүдийнхээ дунд сууж мэтгэлцдэг. Эхлээд жаахан юм үзэж хар иргэн минь

  • З
    Зочин2025/05/06

    Битгий үймүүлээд байгаарай, өөрсдөө юу хийж гийгүүлсэн юм

  • У
    Уулын өвгөн2025/05/06

    Энэ нэг америкт худалдагдсан этгээд хууль ёс ярьж засаг төр лүү хөө цацаж бдаг нь жигшилтэй.Энэ этгээдийн улсад учруудсан 20 тэрбум төгрөгийн хохиролыг төлүүлэх хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол шүүх прокурор шударга бх нь огтоос худал хуурмагт ёроолдоо хүртэл унасаныг маш тодорхой харуулж бгаа хэрэг.Ганц гар утас авсан хүүхэд 10 жилийн ял авсан хэрэгтэй харцуулж хараарай.Бас хар тамхичин хүүхэнтэй орооцллдож ёс суртахуунаар доголдолтойгоо улс даяар харуулж явсан этгээдэд бид ингэж доромжлуулж бмааргүй бна.

  • И
    иргэн2025/05/05

    Тэмүүжинээ таны ярьж буй логикоор бол ерөнхий сайдыг гишүүд дунд суулгана гэвэл их ххрлын даргыг бас гишүүд дунд суулгах ёстой болно. Ийм их мэдэгч болж тэнэг юм ярихаа болио

  • Z
    zochin2025/05/05

    mongol turiin darhlaag suluurlah gej zutgeed baih uamar zorilgotoi henii zahaiga be

  • З
    Зочин2025/05/05

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин2025/05/05

    Энэ нэг хамар нь битүү юм яг юу горьдоод чалчаад бдаг юм болоо уул эршдээ