Уналтад орсон нүүрсний үнэ сэргэж тонн нь 100 ам.доллар шүргэлээ

Дэлхий дахинд
DelgertsetsegУнших: 1 мин
50
legacy:nuurs/koks.png


Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол хөшүүрэг нүүрсний үнэ дэлхийн зах зээлд он гарсаар 44 хувиар унаж, тонн тутам нь 100 ам.доллароос буурч дөрөвдүгээр сарын 23-нд 93 ам.доллар болсон нь хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болсон юм. Тэгвэл үүнээс хойшхи хугацаанд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ алгуур сэргэж өнөөдөр 99.40 ам.долларт хүрээд байна. Учир нь дэлхийн нүүрсний зах зээлд томоохон тоглогч Австралийн нүүрсний нийлүүлэлт буурах эрсдэл нь Азийн орнуудад нүүрс олборлолтын хэмжээ ихсэж эрэлт буурах дарамтыг түр зуур нөхсөнөөр ийнхүү нүүрсний үнэ сэргэхэд нөлөөлжээ. Гэсэн ч энэ жил Хятадад өвлийн улирал нь харьцангуй дулаан болж, цахилгаан эрчим хүч, халаалтын хэрэгцээ нь эрчим хүчний нүүрсний экспорт хязгаарлагдахад нөлөөлжээ.

Нүүрсний үнийн уналт, геополитикийн тодорхойгүй байдал нь манай улсын хувьд энэ жил нүүрсний үнийг дунджаар 105 ам.доллароор төсөөлж байснаас доогуур унаж 80 ам.доллароор экспортолсон нь орлого буурах, үүнийг дагаад гадаад худалдааны үзүүлэлтүүд муудах байдлаар эдийн засагт савлагаа үүсгэсэн билээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Манай монголчууд 3- 6 жил тэсэх эдийн засагтай л бол дэлий яг ингэж тоглолт явагдаж бна . Зарим улс орон ингэж эдийн засаг сулхан улс оронлор тоглож бна . Ямар ч том нөөцтэй боломжтой улс энэ цагаас 5 жилээс цааш ягаад ч супер бсан сөхрөн огцом нэмэгдэн тэр тоглолт бодож төлвөлсөн тоглогч нар өөрсдөө шороонд шоронд орно тгд дахин тоглох тоглолт хумигдаж эхлэн . Манайд төрд болон хувийн хэвшилд гадны төлөөлөн тоголдог мэдээ мэдээлэл өгч контор тоглох гэсэн улс төрчдөөс эхлээд элий балай эвээр хураавар улсуудыг монгол төр нухчин дарж бх хэрэгтэй

  • Э
    Энхцэцэг1 жил өмнө

    Монгол 1тн нүүрсээ хэдээр үнэлж нийлүүлэлт хийж байгаан болдоо

  • А
    Ажиглагч1 жил өмнө

    Ямар ямар ордуудаа хужаад бэлэглэчихлээ энхрий хайрт намын маань дарга маань, бэлэгээ өгчихсөн хүн чинь оронд нь Нямка тайгаа нийлээд хятадын 15 дивиз хужаа оруулж ирэхээр болсон уу кккккк

  • З
    Зочин1 жил өмнө

    Архи гэж яривал харина эсрэгээрээ АПУ орох байлгүй

  • М
    Монголоо1 жил өмнө

    ХАРААЛ ИДСЭН 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ ХУЛГАЙЧААС УХАА-ХУДАГ УУРХАЙГ ЯАРАЛТАЙ БУЦААЖ АВААЧЭЭ 😡😡😡