Өнөөдөр Ялалтын баярын өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ Дэлхийн II дайнд ялалт байгуулсны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр дэлхий дахинд энх тайвныг тогтоож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө амь насаа дэнчин тавьж тэмцсэн дайчин цэргүүдийн дурсгалыг хүндэтгэдэг билээ.
Өдгөөгөөс 80 жилийн өмнө болсон Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэ дайнд 61 улс орон буюу дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож, 110 сая гаруй иргэн цэргийн албанд татагдаж байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.
Тvvхэн тэмдэглэлт энэхүү өдрийг манай хойд хөрш Орос орон даяар төдийгvй дэлхий дахинаа сvр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт татагдан оролцсон бөгөөд дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан байдаг. Дэлхийн II дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая болсон.
Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ.
Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг үүсгэн зохион байгуулж “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн бөгөөд Ардын сайд нарын зөвлөлийн хурлын тогтоолоор “Бэлэглэлийн Төв Комисс” байгуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий С.Янжмаа томилогдов. Тус комисс нь ард түмнээс цугларсан бэлгийг зургаан хэсэг цуваа болгон Зөвлөлтийн Улаан армид хүргүүлж байжээ.
Зургаан цуваанд явуулсан бэлгийг доор дурдвал
Нэхий дээл – 37635 ширхэг
Эсгий гутал – 92450 хос
Үстэй бээлий – 53747 хос
Нэхий болон үстэй хантааз – 51390 ширхэг
Цэрэг бүс – 58800 ширхэг
Ноосон цамц – 8290 ширхэг
Нэхий хөнжил – 3321 ширхэг
Мах – 680тн 100кг
Зээр – 43503
Зээрийн мах – 44тн
Зэрлэг гахай – 730.6 тн
Ятуу – 18985
Хиам – 188.7 тн
Цөцгийн тос – 15.6тн
Нарийн боов – 13.1 тн
Чанамал жимс – 80тн 12954кг
Шувууны мах – 2364 тн
Сүлжмэлийн зүйл – 4920 хос
Чихэр – 36900кг
Боов, боорцог – 10 тн 70400кг
Эдийн саван – 113 тн 5060 кг
Махор тамих – 83 гаруй тн
Улаан архи – 33 торх
Савхин дээл – 150ширхэг
Шаахай -1000 хос
Шинель – 13200
Хөвөнтэй өмд, цамц – 3066
Морин цэргийн эмээл – 1000
Торгон савхин гутал -150
Ажлын савхин гутал – 15100
Ботинк – 3000
Нисэгч нарын гутал – 500
Цаначны малгай – 900
Цагаан архи – 480 хайрцаг
Бичгийн дугтуй – 56050
Өврийн дэвтэр – 27875
Нийтийн бэлэглэл – 127 авдар
Хувийн бэлэглэл – 55609
Тос – 96.5 тн
Архи -8000 литр
Папирос – 5.5 сая ширхэг
Дах – 6766
Гэрийн эсгий – 12336
Суран бүс – 24000
Эсгий гэр – 194
Унадаг дугуй – 628
Цагаан ултай үстэй сөөхий-2575 хос
Эмнэлгийн шаахай – 10158
Хүзүүний ороолт – 2000
Ноосон бээлий – 2486
Казах эмээл – 600 зэрэг савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү, цаг, хутга, зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг, нийт 205 тн хүнсний зүйлийг Зөвлөлтийн Улаан армид зургаан удаагийн цуваагаар илгээж байв.
Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан аж.



