Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/05/NewFolder/emneleg.jpg

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Тавдугаар сарын 6-ны 21.00 цагийн үед Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн ба шуурхай хариу арга хэмжээ авч, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн хамтарсан эмнэлзүй, тандалтын баг тус суманд гурав дахь өдрөө ажиллаж байна.

Хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ч харьцангуй тогтвортой, тууралт нэмэгдээгүй эмчилгээ үргэлжилж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Лабораторийн шинжилгээнд менингитийн үүсгэгч илэрчээ.