Ө.Шижир: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа “Гурилын үнэ буурна“ гэж ярьж байсан ч үнэ нь буураагүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:shijir gishuun/shijir.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа "Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ буурна" гэж ярьж байсан. Гэвч үнэ нь буураагүй, 8.4 хувиар өссөн" гэсэн бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Тодорхой салбарт нөлөө үзүүлдэг нөхдийн өмнөөс асуудалд хандаж байна уу, орлого багатай иргэдийн амьжиргааг дэмжих бодлого гаргаж байгаа юу гэдэг ӨӨР.

Гурилын үнэ өсөөгүй, дээд болон 1-р гурилын үнэ 10 гаруй хувиар буурсан" гэж хариу өгөв.