Хуульч Р.Булгамаа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн зөвлөхөөр томилогдлоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 42 сек
130
legacy:bulgamaa/393403375_298783653025960_6575080125061086205_n.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн зөвлөхөөр Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа томилогдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Р.Булгамаа Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн бөгөөд хуульч мэргэжилтэй нэгэн.

Ажилласан байдал:

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын арбитрч

Монголын Хуульчдын Холбооны “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх хороо”-ны Тэргүүн

Монголын Өмгөөлөгчлдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч

Улаанбаатар- Эрдэм сургуулийн эрх зүйн тэнхимийн багш,

Их Засаг Олон улсын их сургуулийн багш, декан, Сургалт, инновац эрхэлсэн дэд захирал, проректор,

Монгол Улсын Шийдлийн Засгийн газарт Ерөнхий сайдын Орон Тооны Зөвлөх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын Орон тооны бус Зөвлөх.

Хууль зүй, өмгөөллийн “Алтан гэрэгэ” хуулийн фирмын захирлаар тус тус ажиллаж байсан.

Гавъяа шагнал;

Монголын Залуучуудын Холбооны “Алма-Матер” ёслолын ажиллагааны Хууль зүйн салбарын “Оны Шилдэг оюутан” 1999 он

Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн Алдар” медаль 2004 он,

Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу алтан медаль 2006 он

Боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг 2010 он

Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг 2012 он

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медаль 2012 он

Нийслэлийн хүндэт тэмдэг 2016 он

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одон 2017 он

Монголын Өмгөөлөгчдийн холбооны “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг 2019 он

Монголын Хуульчдын Холбооны “Шилдэг Пробоно хуульч” өргөмжлөл 2020 он

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг 2021 он

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны” “Шилдэг Пробоно өмгөөлөгч -2024 он

Хүний Эрхийн Үндэсний Комиссын “Хүний Төлөө” медаль -2025 тус тус шагнагдаж байжээ.

Р.Булгамаа нь Боловсролын болон Хууль зүйн салбарт 25 дахь жилдээ ажиллаж байгаа Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллаж ирсэн хуульч.

Түүний нийгэмд гэмт хэргийн хохирогч, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрх зөрчигдсөн, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд Хууль зүй өмгөөллийн үйл ажиллагааг үзүүлж ирсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, мэргэжлийн хоёр Холбооноос 2019, 2024 онд “Шилдэг Пробоно өмгөөлөгч”-өөр шалгаруулсан байдаг.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Булгамаа худалч хулхи дүр исгэсэн хүн шүү

  • З
    Зочин

    Яг үнэн шүү сайд буруу гарын буруу хүн сонгож дээ гадуур маш сайн мундаг хуульчид олон байна даа

  • З
    Зочин

    Булгамаа дандаа хуурамч худал дүр исгэж явна бүх зүйлийг зөвхөн зоосоор хардаг хуудалч хуульч шүү дээ, сайд очиж очиж ийм хүнийг зөвлөхөөрөө томилоод байхдаа яахав дээ, Булгамаагаас илүү нэр хүндтэй олон сайн хуульч нар зөндөө байна, Булгамаа өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд вуч хийж мэдэх буруу гарын хуульч гэдгийг мэднээ, сайд арайл буруу сонголт хийждээ

  • T
    TSO

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • З
    Зочин

    Ийм зөвлөхтэй сайдыг хулгайч л гэж харна ш дээ.

  • Н
    Нямдорж

    Булгамаа бол мэргэжилдээ эзэн болсон шилдэг хуульч тууштай зүтгэлтэй шилдэг эмэгтэй шүү. Зөв томилгоо байна

  • З
    Зочин

    Чи тэгж өмгөөлөгч хийж байсан юм бол дураар машины татварыг яагаад нэмсэн юм бэ энэ асуудлыг яриач хүний эрхэнд дэндүү халдаад заавал явган нүцгэн гуйлагачин явуулах бодлого бариад байгаа нөхдүүд дээр дүн шинжилгээ хийж шүүхэд өгөөч

  • З
    Зочин

    Энэ хүн төрд юу хийсэн гэж хууль зүйн тэргүүн алтан гадас боловсролын тэргүүн шагналуудыг авсан байх вэ нам дагасан янхан би 40 гаруй жил ажиллаад Алтайгаас одонд 6 удаа тодорхойлогдоод ирээгүй дээ

  • З
    Зочин

    Буруу хүнээр зөвлүүлэх нь дээ хүнээр зөвлүүлдэг сайдаар яах билээ хайран төсөв

  • З
    Зочин

    Боловсрол шалихгүй гардаа

  • З
    Зочин

    Хүний эрх ярих уу? Эцгээ дууриавал хүнлэг биш байх.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • Д
    Дэл

    Арай гайгүй томилгоо байна