Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг ТЭРГҮҮЛЖ эхэллээ
00

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болон Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж, удаах байрт Улсын начин Э.Батмагнай 8900 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ.
Харин гуравдугаарт Улсын аварга О.Хангай бичигдсэн байна.



