Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ, Өмнөговь болон Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ
00

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна. Энэ хүрээнд Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих мега төсөл, орон сууцжуулах төсөл, барилга, байгууламж болон инженерийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг чанарын шаардлага, стандартын дагуу үр дүнтэй, захиалагчийн техникийн хяналтыг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Тодруулбал, "Барилгын хөгжлийн төв"ТӨҮГазар, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газартай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.



