Тэтгэврийн зээлийг хоёрдугаар улирлаас хуучин журмаар олгоно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
180
legacy:_shariljjj/az/NewFolder1/NewFolder/645e4f7c140b48a085cfd07a101c2efd.jpg

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, "Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Үүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авч байна.

Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, ядууралд өртдөг. Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байгааг 70/30 болгож, зээлийн хүүг бууруулах талаар Монголбанканд хандсан" хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл түүний саналыг Монгол банк хүлээн авч хуучин горимд нь шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлсэн байна.

legacy:_shariljjj/az/NewFolder1/NewFolder/tetgewer1768x1024.jpg
Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэрэндамба

    Тэтгэврийн зээлээ хуучин хэвээр нь 100 хувь олгоочээ бид тэтгэвэрээ яаж зарцуулахаа өөрсдөө мэднээ Эм тариа үнэтэй болсон амралт сувилалд явсан зардлыг бууруулсан зэргээс болоод маш хүнд болж байна Хэдхэн хүнээс болж нийтээрээ хохирмооргүй байна 50:50 хувь болгоно гэнэ Тэгвэл ямарч өөрчлөлт байхгүй ээ үүнийгээ яаралтай шийдээчээ Зуны жаахан нартай өдөр чинь дууслаа

  • Б
    Б.Алтанцэцэг

    Тэтгэврийн хүүг бууруулах 36сараар олго

  • З
    Зочин

    Гол нь хүүгээ буулгаж багасгаач ээ. Хүүгээ багасга

  • З
    ЗОЧИН

    Гаргасан шийдвэртээ үнэнч байгаачээ. Эргэж буцаад байх юм. Та нарыг туйлбаргүй болохоор иргэд бүүр оодрох юмдаа. Заримдаа орон гаран байх юм.

  • З
    Зочин

    Оросууд ахмад хүмүүсээ барууны орнуудын жишгээр дэлхийгээр нэг аялдаг болгохын тулд жил бүр тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлж байна даа...

  • Z
    Zz

    Xuchin xewendn orulad yaxii xuugn buurulach ta nar

  • З
    Зочин

    Тэтгэвэр бага учир ядууралд ороод бн. Тэтгэврийг нэм. Хүүгүй болго. Тэгвэл хөгшчүүл ядууралд орохгүй шүү

  • Э
    Энхтунгалаг

    Бид өөрсдийнхөө хадгалуулсан мөнгийг уг нь хүүгээр өсгөж л авах учиртай юм. Гэтэд бидэнд хүүлж өгөөд бгаа. Гадаадын орнуудын жишгээр ахмадуудаа шулах биш илүү боломж олгох нь зөв байхаа! Тэтгэвэрийн зээл маань автоматаар орчдог, гар дээр ирэхгүйгээр автоматаар татагдчихдаг зээл шүү дээ. Банк талдаа хамгийн асуудалгүй түүртэлгүй олгогддог зээл учраас янз бүр болгоод хасч нэмээд байх шаардлага байхгүй. Гадны улсуудын тогтолцоог дагаж хүүгүй болгодоггүйм гэхэд хүүгээ хамгийн бага хэмжээтэй болгож өгөх хэрэгтэй байна даа.

  • O
    Oogii

    Enhamgalan saidaa chamd ahmaduudiin tetgever er hamaagui shuu.50,50% gesen shiidveree ch bolij uz

  • З
    Зочин

    Huugee buulgaache.!!

  • И
    Иргэн

    Мэдээгээ зөв бичсэн үү 2-р улирал гэдэг нь 4сарын1 нээс 7 сарын 1 хүртэл биздээ Төрийн тэргүүнүүд жирийн иргэдээс юугаараа ялгаатай байх ёстой вэ?! Асуудлыг олон талаас нь боловсруулж байж шийдвэр гаргадаг байх ёстой Гэтэл өчүүхэн асуудал дээр худал дүгнэлт гаргаж ард иргэдээ бухимдуулж аваад гаргасан шийдвэрээ цуцлахад хүрэх юм Уг нь их ухаалаг байж шийдвэрээ гаргавал ард иргэд нь тайван амгалан хүндэтгэлтэй бна шүү дээ

  • З
    Зочин

    Хоёрдугаар улирал гэдэг чинь одоо явж байна. Тэгэхээр 6 сарын 1 гэсэн үг мөн үү. Зүгээр байсан юмыг оролдоод манай төрийг ахд олноосоо тасарчихсан хүмүүс удирдаад байна даа холион бантан

  • З
    Зочин

    Ahmaduudad tetgeveriin zeeliig 24-36 sar hurtelh hugatsaatai zeeliig 100 huvi olgoh ogoo urin dulaan tsagt bair savandaa hurtel zasvar hiimeer bna bas tetgeveriin zeeliin huug buuruulj og ahmadad shulahaa boli buh bankuud dor hayaj 24 hurtelh saraar 100 huvi zeel olgoh heregtei chadahgui bol mongol banknii eronhiilogch enhamgalan said javhlan said ogtsor chaddah ni hiig

  • А
    Ахмад

    Хуучин зээл олголт нь зүгээр байсан юм. Бид хоёр нэг мөнгөөрөө 2 жилийн хугацаатай зээл авч машин авч байлаа. Одоо харин тийм том юм авахгүй зээлээ 1 жилээр авна. Харин ирэх жил аялахаар явна тэгэхдээ 2 жилээр зээлээ авна. Зээлийн хүү хуучин 1% байсан одоо1% болгох хэрэгтэй байна

  • А
    Ахмад

    70/30 нь байлгаад хүүгийнь бууруулах нь зөв шүү

  • Ц
    ЦОЛМОНЖАРГАЛ

    БИ ЗЭЭЛЭЭ АВААД БАРААГАА АВНА,

  • Ц
    ЦОЛМОНЖАРГАЛ

    БАЯРЛАЛАА 36 САРААР ӨГНӨ ГЭСЭН БИ ЗЭЭЛЭЭ АВНА ӨРӨӨ ДАРНА,

  • A
    Ard

    3 aar uliral ehleh gej bna