Т.Мөнхсайхан: Эмч, сувилагч нарын гарт олгогдох цалин дунджаар 2.2 дахин өссөн

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 8 сек
10
legacy:munkhsaihan gishuun/munhsaihan.jpg

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хийлээ.

Тэрбээр, хүн амд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж 43.7 хувиар үзүүлсэн буюу нийт хүн амын 80 хувь нь ЭМД-аар авсан. Ингэснээр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл буурч жилд 2 сая төгрөгөөс дээш өртөг бүхий тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 142 мянгаар нэмэгдэж, Эдгээрийн дийлэнх нь хүнд өвчтэй хүмүүс байгаа нь салбарын хувьд санхүүгийн хамгаалалтын үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байна гэж үзэж байна.

Эмч, сувилагч нарын гарт олгогдох цалин дунджаар 2.2 дахин өссөн байна. 2021 оноос нэг худалдан авагч болж улсын төсвөөс хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг ЭМДС-нд шилжүүлж нэгтгэснээс хойш 2021 онтой харьцуулахад 1.6 дахин буюу 60 хувиар өссөн байна. Гагцхүү ковид цар тахлын үед гаргасан тусламж үйлчилгээний зардал нь өр болж хуримтлагдаж он дамжин явсаар 2024 оны төгсгөлд улам хүндэрч үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвөөс давсан зардлыг гаргасан тусламж, үйлчилгээ эмнэлгүүд тухайн үед үзүүлсэн. Энэ нь ЭМДС-нд төлөвлөгдөөгүй нэхэмжлэл үүсэж, өр төлбөрт орох нөхцөл бий болсон" гэв. Энэ онд өмнөх гурван жил хуримтлагдсан өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сэржмядаг

    Мөнхсайхан сайд ковидын үеийн өр гэж худал яриад байх юм энэ өрийг уг нь ЭМД сангаас бус Монголын онцгой үеийн нөөц сангаас төлөх гаргах ёстой биздээ гаргасан ч байгаа байх тиймээс Мөнхсайхан сайд Эрүүл мэндийн салбарын бодлогыг зө чиглүүлж гаргахаас өмнө үргэлж өөрийгөө өмөөрсөн мөнгө санхүү бизнесийн бодлого л яриад байх юм Иймээс энэ сайдыг огцруулж зөв бодлого ярьж хийдэг хэрэгжүүлдэг сайдтай болмоор байна шүү !!!!!!