О.Алтангэрэл: П.Мөнхтулга гишүүн С.Баярцогт даргын хүргэн биш. Харин худ ургийн хамаарал байдаг байх

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 8 сек
90
legacy:altangerel/476152006_609624801699408_883449468121924935_n.jpg

"Тодорхой ордыг стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй байхаар УИХ-ын даргын захирамж гарсан билээ.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, С.Зулпхар, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, П.Пүрэвдаваа нарын гишүүд багтаж тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга ахалж ажиллахаар болсон юм.

Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг АН-ын лидер С.Баярцогтын хүргэн гэх жиргээ сошиалаар идэвхтэй нийтлэгдээд буй. Өөрөөр хэлбэл түүнийг Ухаа худгийн орд газрын асуудалд нөлөө бүхий этгээдтэй ойр хэмээн шүүмжлэх болсон. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрлээс тодрууллаа.

Тэрбээр "Би П.Мөнхтулга гишүүнтэй хамт хангайн бүсээс сонгогдсон. Бид сонгогчдынхоо өмнө нэг амлалттай. Тэр нь байгалийн баялгаас ард түмэн хүртдэг болж, энд нүүрлэсэн шударга бус тогтолцоог засна гэсэн. Тиймээс П.Мөнхтулга гишүүнийг энэ амлалтаасаа ухарна гэж бодохгүй байна.

Нөгөө талаар С.Баярцогт даргатай худ ургийн хамаарал байдаг л байх. Хүргэн нь бол биш. Тэгэхээр ажлын хэсэгт орсон гишүүдийг харахаар бүгд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд. Мэргэжил боловсролын хувьд ч сайн мэргэшсэн хүмүүс багтсан гэж харж байгаа. Түүний нэг нь манай Б.Жаргалан гишүүн. Эдийн засаг, хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн хүн. УИХ-д суудалтай намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гэдгээрээ илүү онцлогтой байх гэж харж байгаа" гэв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • З
    Зочин

    Хов хоосон толгойтой юмаар ажилийн хэсэг ахлуулж бдг юу ч гэхэв дээ.

  • З
    Зочин

    Баярцогт бол маш аюултай хүн мангас л гэсэн үг мангастай худ бол мангас болж магадгүй !!!!

  • З
    Зочин

    Төрөөс төрсөн олигархиуд тэрбумтнууд дэлхийн түвшний баячууд болж, олоо удамшаад 2 дахь үе нь Төрд гарч ирээд сууцгааж байна. Үе дамжаад улсаа тонох хулгайчууд бэхжсээр байна

  • З
    Зочин

    Ер нь улс төрд нөлөа бүхий хүмүүс бараг бүгдээрээ л худ ураг болж цус ойртчихлоо. Гишүүний хүүхдүүд гишүүн боддог боломж л бүрдсэн байна даа. Есөн шид нь бүрдсэн гэдэг үг байдаг даа…

  • М
    Монгол

    Хүмүүс худ ураг болгох гээд байвал ажлын хэсгийг ахлахаас татгалзах гэж сайхан юм байдаг. Чи ч чадахгүй л дээ чичрээд дайрч байгаа биз

  • З
    Зочин

    Дандаа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ажлын хэсэгт орсон байх юм. Анхнаасаа уул уурхайн олигархуудыг хамгаалах гэж УИХ гишүүн болсон байна ш дээ. Ийм болохоор ажил нь урагш явахгүй, гацаагаад байгаа юм.

  • З
    Зочин

    VANXANDI BOOW XXNO809 55877ANUSDN

  • З
    Зочин

    Өнгөрсөн баларсан Баярцогтыг ярьж Данхын бэрийн тансаглалыг нуух оролдлого