“Асарын өндөр” түүхэн жүжиг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглогдоно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/05/NewFolder2/497551233_1243133047176505_3135974750496807353_n.jpg

Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл Б.Цогнэмэхийн зохиол, УГЗ ТС Н.Наранбаатрын найруулга АСАРЫН ӨНДӨР түүхэн жүжиг энэ сарын 19-нд 19.00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ганцхан тоглох гэж байна.

Тус жүжгийн уран бүтээлчид “Гэгээн муза-18” олон улсын театрын наадмын

Шилдэг найруулагч номинацид: Н.Наранбаатар /УГЗ ТС/,

Шилдэг тайзны зураач номинацид: С.Ариунболд,

Шилдэг хөгжмийн зохиолч номинацид: Ш. Өлзийбаяр /УГЗ/,

Шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид: Хутагтайн дүрээр ​С.Нямжав /СТА/ ,

Шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид: Хохой түшмэлийн дүрээр ​А.Цэрэнбалжир /СТА/,

Шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид: Хасун хатаны дүрээр ​Б.Тогтохжаргал /СТА/,

Шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид: Улаанцолмонгийн дүрээр О.Үржинханд /СТА/ нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.