Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:bmedee/khaluunus.jpg

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 20-ны мягмар гаргаас эхлэн 7 хоног халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

5.20-5.27-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаанд Буянт Ухаа 1, 2-р хороолол, нисэх орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах хуваарьтай байна.