Галын улмаас хураалттай байсан 36700 ширхэг электрон тоолуур, 6 ширхэг машин, 9 ширхэг мотоцикл шатжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/05/499379920_683562197639001_8813181624071324813_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход дэд станцын аж ахуйн хашаанд хураалттай байсан 36700 ширхэг электрон тоолуур, “Ssangyong Musso”, “УАЗ 220695”, “Nissan Cabstar”, “УАЗ 220692”, “Ssangyong Istana”, “Nissan ZN2033UBG4” загварын 6 автомашин, 9 ширхэг мотоцикл, хураалттай 15 ширхэг шонгийн мод, 100 метр кабель утас, 0.05 га талбайд шар өвс, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.