Шадивлан зуслангийн автозамыг өнөөдрөөс зургаа хоног хаана

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Нийслэлийн автозамын засвар шинэчлэлтийн ажил эхэлж, замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байгаа юм. Иймд өнөө шөнө буюу тавдугаар сарын 21-ний 01:00 цагт Дөт хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх хоёр километр урт авто замыг хаах юм байна.

Замын хөдөлгөөнийг энэ сарын 27-ны өдрийн 06:00 цагт нээхээр төлөвлөснийг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтын ажил хийхээр төлөвлөжээ.