“ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын өргөтгөсөн шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:3x3/ogts.jpg

"Огцрох амархан" иргэдийн жагсаал өнөөдөор долоо дахь өдрөө үргэлжлэх юм. Жагсагчид өргөтгөсөн шаардлагаа өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр бэлтгэжээ.

Тодруулбал, шаардлагад дараах гурван зүйлсийг тусгажээ.

1. Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох санаачилга үл гаргах тохиолдолд Үндсэн хуулийн 43.1-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, УИХ-ын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах албан саналд нэгдэж гарын үсэг зурах

2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа шинээр байгуулагдах Засгийн газрыг Эвслийн ЗГ байгуулагдахыг тууштай эсэргүүцэж парламент дахь олон ургалч байдлыг дэмжсэн иргэдийн улс төрийн намуудад хүлээлгэсэн захиалгыг биелүүлэх

3. Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг тус бүр шаардаж байна.

legacy:3x3/499125748_122099310098879054_4755821576756851021_n.jpg legacy:3x3/498596755_122099294642879054_4723961223415239775_n.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ямар ч утгагүй

  • M
    MGL

    Mal yum bichikhee bolioroi

  • Ш
    шударга бай

    УХАА ХУДГАА ОДЖАРГАЛААС авахгүй юм ууу? Толгойтын ордоос татварын бодлого өөрчилж 40 ТОНН АЛТ ЛУЙВАРДСАН сү. БАТБОЛДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ УУ? УВСЫН хотгор шанагын УУРХАЙГ зарсан ХҮРЭЛБААТАРААС зарагдсан уурхайн төлбөрийг нь авах уу? ХӨШӨӨТИЙН уурхайг хятадуудад зарсан МАН ынханаас төлбөр авах уу? МАНАЖМЕНТ нэрээр хувьчилаад зориулалтын бусаар ашиглаж байгаа /ЦИРК,Гутлын үйлдвэр, ТОРГОН САВХИНЫ үйлдвэр, .../ объектүүдээ буцааж авах уу?

  • З
    Зочин

    Алсын удирдлаагатай юм байна