Дуучин Б.Баярцэцэг өнөөдөр пянзны баяраа фенүүдтэйгээ тэмдэглэнэ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
10
legacy:bmedee/tsetseg.jpg

Дуучин Б.Баярцэцэг 2 дахь пянзаа гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр /2025.05.21/-ны 20 цагаас сонсогч фенүүдтэйгээ уулзалт зохион байгуулах тухайгаа мэдээллээ. Тэрбээр "Өнөөдөр “Bayartsetseg” хамаг хит дуунуудаас бүрдсэн 2 дахь пянзныхаа бяцхан талархлын арга хэмжээг хийх гэж байгаа. Энэ үдэш миний пянзыг бүтээлцсэн эрхэм хүмүүс, дотны найз нөхөд маань л байх юмаа. Зочин артистууд: Davaidasha, Choijoo, Nene, Muchi тэгээд би өөрөө бас хөгжимчидтэйгээ жаахан дуулна.

Ер нь дуулахгүй санаатай биеэ сул тавиад ярьж хөөрч суумаар байгаа. Юу гээч, хүсвэл та ч бас ирж болно шүү. 80808000 дугаарт холбогдоод мэдээлэл аваарай" хэмээжээ. Тэрбээр дуучин Наагийтай хамтран "Naagii & Bayartsetseg with Baga Toirog" тоглолтоо Солонгос улса аялан тоглохоор зэхэж буй билээ.

legacy:bmedee/tsetse.png