Н.Нандинцэцэг: Г.Ганхүрэл аялан тоглолттой учир өөр хүнтэй мод тарьсныг мушгин гуйвуулж, намайг буруутгах оролдлого гарсаар байна

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин 23 сек
100
legacy:bmedee/ygyny.jpg

"Хотын бүсгүй хөдөө нутагт" нэвтрүүлгийн оролцогч Г.Ганхүрэл, Н.Нандинцэцэг нар хонхны баярын үеэр цацагдсан тусгай дугаарт оролцох үедээ харилцаа нь ямар байгааг нууцлахыг хүссэн. Олон нийтийн зүгээс харин тэднийг нийлээсэй хэмээн цахим орчинд сэтгэгдэл бичиж байгаа. тэгвэл хотын бүсгүй Н.Нандинцэцэг дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Нэг зүйлд хэт туйлшрах хэрэггүй…Сүүлийн үед намайг тойрсон худал мэдээлэл, бодит бус хардлага үнэхээр их хэцүү дарамтыг мэдрүүлж байна. Би ч бас жирийн л хүн. Зүрх сэтгэлтэй, амьдралынхаа үнэ цэнийг өөрийнхөөрөө бүтээхийг хүсдэг, бас алдаа оноотой, ухаарч сурч яваа нэгэн.

Экологийн цагдаагийн газраас над руу холбогдож, Нийгмийн хариуцлагын хүрээнд би өөрийн хүсэлтээр мод тарьсан. Энэ нь миний зүгээс байгаль орчиндоо зориулсан нэгэн үйлдэл байсан юм. Ганхүрэл маань тухайн үед аялан тоглолтод оролцож байсан учир хамт тарих боломж байгаагүй.

Гэвч энэ энгийн үйл явдлыг мушгин гуйвуулж, намайг буруутгах оролдлого гарсаар байгаа нь сэтгэл эмзэглүүлж, нэр хүндэд минь сөргөөр нөлөөлж байна. Хүмүүсийн бичиж буй хатуухан үгс, үндэслэлгүй шүүмжлэл үнэхээр хүнд тусаж байна.

Надад ч бас эрэгтэй дүү, найз нөхөд, ангийн хамт олон, үеэл ах дүүс гээд хайртай хүмүүс минь бий. Би тэдэнтэйгээ энгийн амьдралаар амьдрах эрхтэй. Гэвч одоо бүр төрсөн дүүтэйгээ гудамжаар хамт явахаас ч эмээдэг болчихлоо. Энэ чинь л дарамт.

Ганхүрэл бид хоёрын хувьд одоо нэгнээ илүү сайн таних, харилцаагаа ойлгох хугацаа хэрэгтэй байгаа. Шууд гэр бүл болно гэж туйлшрах нь буруу. Гэр бүл төлөвлөлт бол хариуцлагатай, бодож тунгааж байж ханддаг том шийдвэр.

Тиймээс, бидний харилцааг зөвхөн бид хоёрт нь үлдээж өгнө үү. Өөрийнхөөрөө тайван амьдрах орон зай, амьсгалах эрхийг минь битгий үгүйсгээч. Баярлалаа." хэмээсэн байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн’А2025/05/26

    Харин тиймээ өөрсдөө ярилцаж авах хэрэгтэй биздээ 🤞🏻🤍

  • З
    Зочин2025/05/26

    Тийм шүү энэ 2 залуугаар шоу хийхээ боль энэ хэвлэл мэдээллийнхэн хувь хүний амьдрал руу өнгийхөөс өөр ажил байдаггүй юм уу хаашаа юм мөрөөрөө байгаа хүмүүсийг тайван орхиоч улс эх оронлуугаа төвлөрсөн ажилруу анхаарлаа хандуулаач

  • З
    Зочин2025/05/26

    Ухаантай охин юм аа бас даруухан

  • Z
    Zochin B2025/05/26

    Hvnii vgeer vg hiigeed ywbal shal demii zuil shd

  • А
    Ахмад2025/05/26

    Битгий тоо хүн зөвхөн өөрөө өөртөө үнэнч байхад л болно.Хэл амаа билүүдсэн юм нууд тэгж л байг хэнд ч хамаагүй ш дээ.

  • Ц
    Цэлмэг2025/05/22

    Мундаг охин шүү энэ бүхнийг даваад гарах байх амжилт

  • З
    Зочин2025/05/22

    SAWI8095 5877

  • З
    Зочин2025/05/22

    Зодож нүдээд байна гээд байсан үнэн .м уу

  • З
    Зочин2025/05/22

    SADARTLA SEKSEER XUCHINDUULI80955 877

  • З
    Зочин2025/05/22

    SEKSEER VANXANDI AXTAI SEKSEER BOOWN GOE XOXN ANUSDI80955 877