Д.Сүнжид: Хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд гар дээрээ 970 мянган төгрөгийн цалин авдаг. Утасны нэгж, хоол, унааны зардал, бусад нэмэлт урамшуулал боддоггүй. Тиймээс бодитой шийдэл шаардлагатай байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 30 сек
250
legacy:2025/05/sv.jpg

ХЭҮК нийслэлийн дүүргийн хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Тэгвэл ХЭҮК-ын дарга Д.Сүнжид өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-Өчигдөр Комиссыг төлөөлж оролцсон 5 арга хэмжээний нэг нь Чингэлтэй дүүргийн хэсгийн ахлагч нар, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэг байлаа. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нийт иргэдийн дундах хүний эрхийн түгээмэл 2 зөрчил нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил байна гэдгийг дурдсан.

Өөрсдийн эрх зүйн байдал, ажлаа ямар нөхцөлд хийж байгаагаа хуваалцлаа:

Татвар шимтгэл хасаад 970.0 авдаг юм байна.

Утасны нэгжний мөнгө, хоол, унааны зардал, өөр бусад ямар нэг нэмэлт урамшуулал илүү цагийн хөлс байхгүй.

Жилийн турш ажилладаг, амралтгүй, хоорондоо тохиролцож хэд хоногоор сөөлжилж амардаг, 24/7 ажилладаг, хагас бүтэн сайнд ажилладаг.

Чатад нь шөнө өдөр ялгаагүй бичдэг, хариулахыг шаарддаг.

Судалгаа авдаг гол хүмүүс нь болдог, судалгааг толгойг нь өөрчлөөд аль нэг үзүүлэлтийг нь өөрчлөөд байнга нэхдэг. Бодитой эсэх, хэрэг болдог эсэх нь тодорхойгүй судалгаанууд нэхдэг.Сүүлд хагас бүтэн сайнд судалгаанд явуулаад 18.0 төгрөг урамшуулал гэж өгсөн.

Баасан гаригийн 17:00 цагт судалгааны маягт өгөөд Даваа гаригт буцааж авна гэж шаарддаг.

Иргэдээс зохисгүй ханддаг, доромжлох, халдах явдал гардаг, дарга нараас үүрэг л өгдөг. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болдог. Нохойд уруулж, согтуу хүнд зодуулсан нь ч бий.

Нэг хэсгийнхэн байшингийн подвалд байрладаг, зундаа өвлийн гадуур хувцас, гуталтай суухгүй бол даардаг.

Нийгмийн ажилтны төлөөлөл: гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудлаар хяналт тавьдаг хамгийн гол хүмүүс нь Хамтарсан багийн хэсгийн ахлагч л болдог. Энэ хүмүүсийгээ бодитой урамшуулж огт чадахгүй байна....зэрэг асуудлууд хөндсөн.Бодитой шийдэл шаардлагатай байна даа.

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн2025/05/25

    Ард иргэдэд ямар ч хэрэггүй нэмэргүй орон тоо намдаа л зүтгэдэг авгай нар гэж харагддаг юун цалин нэмэх вэ

  • Z
    Zochin2025/05/25

    Bno.

  • Х
    Хэсгийн ахлагч2025/05/25

    Ийм орон тоо хэрэггүй гэдэг. Улс төрийнхний гар хөлийн үзүүрт зарагддаг нь үнэн…тиймээс ажил нь барагдахгүй бгаа хэрэг ! Иргэдэд бол хэрэгтэй юм хийдэг гэж харагддаггүй! Юу хийдэг, ямар хэрэгтэй болох нь ойлгомжгүй орон тоо !

  • З
    Зочин2025/05/25

    нам дагасан новшнуудын цалин үүнээс илүү байж яах юс

  • З
    Зочин2025/05/24

    Албатай юмуу өөр ажил хийхгүй юу

  • З
    Зочин2025/05/24

    Ёстой чиг хамаг ажлыг нь хийнэ, амралт байхгүй ажил, цалинг нь нэмэх хэрэгтэй.

  • З
    Зочин2025/05/24

    Хэзээ хэсгийн ахлагч гэдэг мэргэжил байсийм. Цалин нэмэх битгий хэл, хэрэггүй ажил. Гэрээт ажилчид...!

  • А
    Ахмад2025/05/24

    Д.Сүнжид яг зөв зүйлүүдийг хэлсэнд баярлалаа. Манай БГД-т яг л ийм хүмүүс байдаг, С.Эрдэнэ,С.Одонтуяа гээд тэдний төлөө юу ч хэлж байсан зүтгэдэг мөнгө авдаг, тэдний төлөө зүтгэж олон жил болсон доо!!! Одоо ЗАЛУУЧУУДЫГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭД ЗӨВ ШУДАРГА ТУЛ ТЭДНИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ЮМ.

  • З
    Зочин2025/05/24

    Наад цалин чинь хангалттай . Дээрээс хороо хоринд өгдөг хөнгөлөлттэй хүнс талон бас бус юмыг хуваагаад авчихдаг гэж байгаа . ХАМГИЙН АЙМШИГТАЙ НЬ ХЭТ НАМЧИРХАЖ СОНГУУЛЬД МАШ ИХ НӨЛӨӨЛДӨГ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГАЛ ХАХУУЛЬ ХҮРТДЭГ ГЭЖ БАЙГАА ШҮҮ .

  • У
    Уншигч2025/05/24

    Шал худлаа яриад байхын

  • З
    Зочин2025/05/23

    Сонгуулийн үед Дүүргийн ЗДТГ нь хорооны засаг даргаа сонгож хэдэн хэсгийн ахлагч нарт үүрэг өгч жинхэнэ будлиантуулахад гар бие оролцогч нар болдог хүмүүс.

  • T
    tsaling nemegduul2025/05/23

    Ardiin namiin gishuun bol hesgiin ahlagch nariin tsaling 2 say bolgoj nemegduuleh shaardlagatai bolloo

  • З
    Зочин2025/05/23

    Энэ барөг хэрэггүй орон тооо

  • Т
    Тавансахиа2025/05/23

    Тэд чинь Монголын эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудаас их цалин авдаг юм байна. Тэгээд шу-нд тулгуурлан хөгжинө гээд байгаа. @Сүнжид.мн

  • З
    Зочин2025/05/23

    ж арга хэмжээ авах хэрэгтэй.

  • Z
    Zochin2025/05/23

    Хүний эрх, нийгмийн шудрага ёсны төлөө тэмцэж байгаа хүүхэд залуусын эсрэг дарангуйлагчдын төлөө боорлодог, ёс суртахуунгүй, мэдлэг боловсролгүй нөхдүүдийн орон тоог хасаач? Эсрэгээрээ ард иргэдийн эрх, эрх чөлөөг боомилж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хавчин гадуурхдаг зэрэг түмэн зөрчлөө засаг төрийн аппарат, эрх баригчдаас

  • З
    Зочин2025/05/23

    Ene hesgiin ahlagch gediig yr oilgodohgvi,10 jil bolhod bi 1 udaa l uulzaj vzsen,yu hiideg ymar chig vvregtei ym bvv med,ger horoolold bol huduunuus orj ireed uuliin oroi deer ah dvv hamaatan sadanaaraa owoorood buuzan,tervvhen tender 1baytshan mafiin bvleg bolizon,dundaasaa negnee hesgiin ahlagch bolgozon, turuus ussun halamj ,tuslamj,tetgemjiig ,uuliin taliihandaa gej hor nairuulsan horchin baidag,busad gazar ymar baidagig medehgvi,chingeltei 20-r hoorondoo tiim l baina,

  • З
    Зочин2025/05/23

    Үнэн

  • З
    Зочин2025/05/23

    Тийм шүү дээ

  • Z
    Zochin2025/05/22

    Hesgiin ahlagch nar gj heden Hel amtai arhichinawgai nar bdg

  • И
    И. Төмөрбаатар2025/05/22

    Яг үнэн. Залуу хүмүүсээр соль.

  • И
    Иргэн2025/05/22

    Хорооны хэсгийн ахлагч нарын ажлын байрны баталгаа бол худлаа шүү. Олон жил ингэж явсан. Одоо ч хэвээрээ харин ч улам муудсан байна.

  • Б
    Бүгдийг соль!2025/05/22

    Хэсгийн ахлагч нараа залуу чадварлаг хүчнээр соль! Битгий хэл амтай хэрүүлч байхаас өөр чадваргүй юмнууд тавиад бай. Бас авдаг мөнгөө голчихожээ!!! Боловсролтой соёлтой залуу хүмүүсээр бүрдүүл!!! Ганцхан МАН биш!

  • З
    Зочин2025/05/22

    Юууч хийдэггүй сонгуулиар харагддаг хар авгайчуудад яасан их цалин өгдөг юм бэ тэгээд бас бүгд МАНын гишүүн байдаг ёоо болио боль

  • И
    иргэн2025/05/22

    хэсгийн ахлагчид гэж намд үйлчилсэн шал хэрэггүй ямар ч боловсролгүй хүмүүс л байдаг чингэлтэйн 16р хорооны жалгыг хогны фэг ыолгоод хаячихсан хэсгийн ахлагч байж л бна одоо гэр бүл хариуцсан мэргэжилтэн болоод л явж бх юм олигтой боловсролгүй хүн яаж ажлаа мэдэж хийх вэ дээ иймэрхүү юмнуудаа заазанд гаргаад мэргэжилийн хүн ажилд авбал таарна