Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Спорт
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/05/3/buh-1.jpg

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий 7 даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд 6 давж үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Улсын харцага Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ нар үлдээд байсан юм.