Монгол Улсын 42 удаагийн аварга, 77 настай ахмад дугуйчин ОУХМ Т.Пүрэвдорж Дэлхийн мастеруудын олимпоос 3 АЛТАН МЕДАЛЬ хүртжээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/05/3/6c8d23af88e74c139dcef6bd83c2df5f.jpeg

Монгол Улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга 77 настай ахмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайвань улсад зохиогдож буй Дэлхийн мастеруудын олимпод оролцож байна. Тэрбээр, 3 зайд амжилттай оролцож, 3 алтан медаль хүртжээ.

legacy:_shariljjj/1/hfghdhd.jpeg

Түүний гаргасан амжилтуудаас дурьдвал,

Монгол улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга

1972-1980 хүртэл Монгол улсын Шигшээ багийн тамирчин байсан

2017 онд Шинэ Зеланд улсад зохиогдсон Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4 дүгээр байр

2018 онд Малайз улсад зохиогдсон Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 алтан медаль хүртсэн

2023 онд БНСУ-д Ази номхон далайн орнуудын Мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 зайд 2 алтан медаль

2024 Казахстанд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 мөнгөн медаль хүртжээ.

legacy:_shariljjj/1/hjghjhk.jpeg