Б.Бат-Эрдэнэ: АН засгаас гарах шийдвэр гаргаснаар асуудал шийдэгдэхгүй. УИХ-аар батлуулсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт оруулсан өөрсдийн ажлаа яах юм

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:bat-erdene bb gishuun/493027455_1128897902615383_4409473586773590655_n.jpg

Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарахаа зарлаж, Ерөнхий сайд өөрт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар үр дүнтэй ажиллаж байсан. Харин цаашид МАН дангаараа Засгийн газраа байгуулах эсэх асуудлаар МАН-ын Бага хурал хуралдсан. Ингээд бага хурал 2024 оны долоодугаар сард Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрээ эргэж харж хүчингүй болгосон. УИХ хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж өгсөн. Ингэхдээ иргэдийн саналыг гээгдүүлэхгүй хэлбэрээр ЗГ-ын мөрийн хөтөлбөрт АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрөөс тодорхой ажлуудыг тусгасан.

Гэтэл АН итгэл хүлээлгэсэн ч засгаас гарна гэдгээ түрүүлээд шийдчихсэн. Үүсэх гол асуудал нь ЗГ-ын дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгуулсан өөрсдийнхөө ажлуудыг цаашид хэрхэх вэ. Засгийн газар магадгүй парламентад цөөнхийн суудалтай ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтарлаа гэхэд тэд АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү гэдэг асуудал үүснэ. Ер нь ЗГ-т орж ажиллах ямар ч улс төрийн нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг тусгуулахыг зорино шүү дээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    М.Амар настан

    Монголын төр явахаа болилоо.Ерөнхийлөгч нь засгийн газраа тогтвортой байлгахын оронд хов зөөгч авгайгийн үгээр үг хийж,төрд бөгсний бузар авчирч байгаа нь мөн ч арчаагүй байна даа.Алдах албан тушаал,хураалгах хөрөнгөгүй учраас хэлж байгаа юм даа.

  • З
    Зочин

    АН-ыг гэрээгээ зөрчсөн гэж танай нам л бага хурлаараа засгаас гаргах шийдвэр гаргасан биз дээ

  • Z
    Zochin

    Тэнэгтээрэй. Намын төсөл төлөвлөгөө биш. Наадах чинь ЗГ-ын төсөл төлөвлөгөө шүү. Их тогтвортой байдал ярьдаг хүмүүс минь

  • З
    Зочин

    чамд падлий ч байхгүй, хол очиж хуц. засгийг огцруулах нь зөв. зөв зүйтэй, засаж, өөрчилж болохгүй мөрийн хөтөлбөр үү, тэнэгтээрэй мангар пацаан

  • З
    Зочин

    Мөрийн хөтөлбөрөө шинэчлээд цааш яав

  • З
    Зочин

    Пороро фсда хуц

  • Z
    Zochin

    Hudlaa pop nuhur bna aa ym ymruu uscheed l saidin suudald sanaarhaj bgaa l bh ogt hereggui nuhur hytad uudig iruulj ireheer huutsulduj bsan nuhur