АТГ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарт холбогдуулан гаргасан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн“ гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн, хаах саналыг Прокурорт өчигдөр хүргүүлсэн

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
100
legacy:ATG/atgg.jpg
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

УИХ-ын гишүүн Ж.Баярмааг саяхан хэвлэлд АТГ-аас дуудаж хөрөнгө, орлогоо хоёр хоногийн дотор нотлохыг шаардсан гэх асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, тэрбээр "Тавдугаар сарын 28-нд буюу лхагва гарагийн орой манай нөхөр, ахыг АТГ дуудаж байцаалт авсан. Ингэхдээ маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотолгоог цуглуулж ир гэдэг үүрэг өгсөн байсан. Мэдээж хүний амьдралын 20-30-аад жилийн түүх явдаг учраас хөрөнгө орлогын бүх мэдээллээ бэлтгэх шаардлагатай болно. Гэтэл үүнд 24 цаг битгий хэл 12 цаг ч өгөөгүй. Өнөөдөр бид амжихгүйгээ мэдэгдэж, өмгөөлөгч авахаа хэлсэн боловч хугацаа дууссан, дахиж баримт нотолгоо авахгүй гэж дарамталсан байгаа юм" гэсэн юм.

Тэгвэл АТГ-аас "Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төр" ТББ-аас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, төрсөн ах Ж.Мэндбаяр болон нөхөр Я.Гансүх нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шалгасан.

Уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн хаах саналыг АТГ-аас Прокурорын байгууллагад 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн гэж мэдэгдлээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

  • З
    Зочин

    Данх ийм муухай хүн дээ

  • З
    Зочин

    Шалгах л хэрэгтэй ш дээ . Нотлох чадахгүй бол огцрох л хэрэгтэй ш дээ . Огцрох амархаан

  • З
    Зочин

    Гишүүнээр сонгогдохдоо мэдүүлээ л байлгүй дээ

  • З
    Зочин

    Хэвлэлд хандаагүй бол аймаар дарамтлах нээ. Хэвлэлд хандаж чадахгүй жирийн иргэдийг аймаар дарамталдаг, дээрэлхүү гэж

  • З
    Зочин

    Мэнд баяр, Баярмаа нарыг сайн шалгах хэрэгтэй шүү.Тэд асуудалтай хүмүүс шүү

  • З
    Зочин

    төрсөн ах Ж.Мэндбаяр нь луйварчин шүү. Шалгах ёстой

  • З
    Зочин

    АТГ-г татан буулга

  • З
    Зочин

    SADARTLA XUCHINDUULI80955 877BOOBN XOXMOOR ANUSDAAD UILCHLI

  • З
    Зочин

    Шалгах хэрэгтэй . Ах нь нуусан мөнгөө гаргаж эхэлж байгаа юм бишүү