ЧУУЛГАН: Даваа гарагийн 14 цагт Ерөнхий сайдад ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэхийг хэлэлцэж, шийднэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
90
legacy:oyuk shine zasag/oooyo.jpg

Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн байдаг билээ. Тэгвэл ирэх даваа гарагт буюу 2025.06.02.-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Үүний өмнө 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.

Сануулахад, Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:

44.1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ".

44.2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж тус тус заасан байдаг.

legacy:Bat-ErdeneJ gishuun/9dbbbfbeda114703847e7056070142fb.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЕС-ыгаа дэмжинэ, ЗГ тогтвортой ажиллах ёстой, ард түмэнд хэрэгтэй, огцрох нь хэсэг бүлэг хүмүүст хэрэгтэй байх, ирээдүйд үр хүүхдүүдээ сайхан амьдрахыг хүсдэггүй гэж үү.

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ яаж ирлээ явах тавилан нь тийм л байна.

  • Ү
    үглээ.өвгөн

    О.эрдэнэ ямар этгээд байлаа?Одоо том хүн болсон мэт бодно.???Огцруулдагхүн одоо огцрох ээлж иржээ???

  • З
    Зочин

    Юун гоншогнуур юм билээ ирсэн юм чинь зайлж өгч чадах хэрэгтэй дээ Том том яриад л байдаг биздээ

  • G
    Ganaa

    Ичдэггүй гөлөг юмөө

  • Z
    Zochin

    Их хурлын дарга хууль зөрчиж ийм асуудал оруулж ирж, санал хураалгаад болж бгаа юмуу? Их хурал луу битгий хэл БАЙНГЫН ХОРОО хүлээж авах ёсгүй хүсэлт биз дээ. Хууль тогтоомжид нийцэхгүй байна. Хүлээж авах үнлэслэлгүй байна гээд буцаахад л болох юм бишүү.

  • З
    Зочин

    Татварын мөнгийг баруун солгойгүй гусчээ. Алахын сан хулгайчыг

  • И
    Иргэн

    Цусалж идэж ууж ханахгүй новштуу

  • З
    Зочин

    Хулгайч Данхыг зайлуулахгүй бол МАН-ын нэр хүнд шалан дээр уналаа