ЧУУЛГАН: Маргааш 14:00 цагт Ерөнхий сайдад ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэхийг хэлэлцэж, шийднэ

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
60
legacy:2025/06/oyukchuulgan.png

Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн.. Тэгвэл ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Үүний өмнө 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.

Сануулахад, Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:

44.1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ".

44.2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж тус тус заасан байдаг.

legacy:Bat-ErdeneJ gishuun/9dbbbfbeda114703847e7056070142fb.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЕС-ыгаа дэмжинэ ээ, сайн ажиллаж байгаа

  • O
    Odoo bolndoo Shunah Hergui de ! ! !

    Oyuk - aa Chi chi Alban esoor buuh hergtei ! Ter H.Nymbaatar - aa avaad bugaarai ! Ta Hoer Uls - aarai Toglood duuslaa ! Odoo estoi bolie - Ta Hoeroor Engej togluulmaargui baina ! Estoi Denduu yumaa !

  • З
    Зочин

    Одоо болноо бандиа

  • З
    Зочин

    Энэ нөхөрт итгэх итгэл алдарсан. Хэдэн жил худлаа ярих юм. Валютын болон өргөн хэрэглээний барааны үнийг эд нар зохиомлоор өсгөж, ард иргэдийг татварын дарамтанд оруулж байгаагаа хэвийн зүйл гэж бодож байна уу. Хуцахгүй зайл Оюунэрдэнээ.

  • Ү
    үглээ.өвгөн

    ЕС О.Эрдэнэ их ярьж бага.хийж байгаа шүү???

  • З
    Зочин

    Дэмжсэн нь хужаа