Монголын бөхчүүд 7 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин 11 сек
10
legacy:2025/06/53958208ff6589c2014f3dcb1608d833_x3.jpg

Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон.

Монголын сонгомол бөхийн багийнхан 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг авсан. Энэ тэмцээнийг бид гурван жилийн хугацаанд зохион байгуулах эрхтэй болсон.

Сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл

87 кг-д Ц.Батбаяр - мөнгө

130 кг-д Б.Намбардагва - мөнгө

55 кг-д М.Даваабанди - хүрэл

97 кг-д Г.Ганхуяг - хүрэл

Эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл

53 кг-д Ч.Отгонтуяа - хүрэл

55 кг-д Б.Хулан - алт

Б.Отгонтуяа - хүрэл

57 кг-д Х.Болортуяа - мөнгө

59 кг-д Т.Алтжин - мөнгө

Э.Гантуяа - хүрэл

62 кг-д П.Орхон - алт

С.Цэрэнчимэд - мөнгө

65 кг-д Т.Энхжин - алт

Н.Нархажид - хүрэл

68 кг-д Э.Дэлгэрмаа - алт

Б.Ганцэцэг - мөнгө

М.Батсүрэн - хүрэл

72 кг-д З.Болортунгалаг - мөнгө

76 кг-д Э.Даваанасан - мөнгө

Г.Уртнасан - хүрэл

Эрэгтэй чөлөөтийн багийнхан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл

57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ - алт

М.Даваабанди - хүрэл

61 кг-д Т.Түвшинтулга - алт

70 кг-д Т.Тулга - хүрэл

86 кг-д Б.Бямбадорж - мөнгө

Н.Батбилгүүн - хүрэл

92 кг-д Б.Бат-Эрдэнэ - хүрэл

97 кг-д Г.Ганхуяг - мөнгө

125 кг-д М.Лхагвагэрэл - алт