“Гулсуур“-ын сайдуудыг дараагийн ЗГ-т дахин оруулахгүй гэдэг яриа МАН дотор гарч эхэллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 53 сек
120
legacy:2025/06/49bb20f0d5db4075be2ca82617257ef6.jpg

126 гишүүнтэй парламент өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, ДЭМЖЭЭГҮЙ. Ингэснээр Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд дараагийн шинээр сонгогдох Ерөнхий сайд хэн байх, Засгийн газрын бүтцээ хэрхэн "зурах" вэ гэдэг анхаарал татаж байна. ЗГ-ын гол зураглалыг эрх баригч нам хийнэ. Тэгвэл Монгол Ардын нам дотор олон Засгийн газар дамнан улирч ажиласан сайд нарыг шинээр бүрдэх ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулахгүй байх агуулга хүчтэй яригдаж эхэлжээ. Хэрэв МАН үүнийг баримталвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас дараах нэр бүхий сайдууд шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнд багтахгүй байх магадлал маш өндөр гэсэн үг юм.

-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /Түүний хувьд 2021 оноос хойш Л.Оюун-Эрдэнэд Шадарласан нэгэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед тэрбээр дахин Шадар сайдын албан тушаалд улирсан байдаг/

-Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан /Түүний хувьд 2023-2024 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан. Харин хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Зам, тээврийн сайдаар томилогдсон байдаг/

-Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин / 2022-2024 онд Соёлын сайдаар ажиллаж байсан тэрбээр 2024 оны сонгуулиар УИХ хэмээх айлд орж ирсэн. Удалгүй тэрбээр "давхар дээл"-тэй болж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажилласан юм/

-Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг /2021-2024 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажилласан тэрбээр 2024 оны сонгуулийн үр дүнгээр парламентад хөл тавьсан. Удалгүй сайдын ажлаа үргэлжлүүлж, хамтарсан ЗГ-т үлдсэн байдаг/

-Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт /2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан түүний хувьд хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн сайдаар ажиллахаар болсон ч салбараа сольж, Батлан хамгаалахын сайдаар томилогдож байв/

-Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан /2021 оноос хойш сайдын алба хашиж буй хүн бол Л.Энх-Амгалан. Тэрбээр 2021-2024 онд Боловсрол,шинжлэх ухааны сайдаар ажилласан бол Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан юм/

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал /Түүний хувьд 2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж үргэлжлүүлэн хамтарсан ЗГ-т Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал хашсан билээ/

-Сангийн сайд Б.Жавхлан /Тэрбээр 2022 оноос хойш Сангийн сайдаар ажиллаж буй нэгэн билээ/

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чойжилсүрэн баядыг огцруулах юу ч биш 461 р анги руу ач

  • З
    Зочин

    Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр Номин Наранбаяр нарын ашиг сонирхлын зөрчилтэй САЙД нарыг шинэ засгийн газрын хаалга алхуулахгүй байх хэрэгтэй

  • Н
    Нэргүй

    ХХААХҮ-н сайд ч хэрэггүй бөөн эрх ашгийн зөрчил.Бүхэл бүтэн төрийн яамын бүсийн яам болгочихсон ажиллагсад ар гэр нь зовлонгийн далайд.Тиймээс Монгол улсын шинэ төрийн яамын сэргээн нийслэлдээ байгуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Байнга сайд болж байдаг хэдэн шуналын тулам байна аа

  • С
    Сонгогч

    Нэг нь ч хэрэггүй

  • З
    Зочин

    Энхамгалан чинь гомо шүү

  • З
    Зочин

    Маш зөв шүү

  • З
    Зочин

    Батцэцэг,Энхамгалан,Амарсайхан,,Бямбацагт нар байэө. Ажилд нэмэр болно

  • Б
    Баяраа

    Чойжилсүрэн , Жавхлан нар гулсуурын сайд мөн биз дээ

  • С
    Солиёоо

    Байнга сайд хийдэг ашиг сонирхолын зөрчилтэй сайдуудыг дахин сайд болгох хэрэггүй

  • З
    зочин

    Чойжилсүрэн гэж махан толгойг яагаад бичихгүй байгаа юм

  • J
    Jak

    Javkhlang yagaad bichihgui bgaan❓❓❓