Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЕРӨНХИЙЛӨГЧ: Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр "БАЯЛГИЙН САНГ Ерөнхийлөгч санаачилсан. Би 2019 оны ҮХНӨ-өөр Үндсэн хуульд үндэсний баялгийн санг байгуулна гэсэн заалтыг нөхөдтэйгөө цуг оруулж байсан. 2018 онд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байхад нь би томилолт бичиж өгөөд, Норвегийн баялгийн санг судлаад ир гээд явуулж байлаа" гэв.



