БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон И Жэ Мён өнөөдөр тангараг өргөнө

Дэлхий дахинд
TurbatУнших: 1 мин
10
legacy:solongos/parlament/503806644_694767349851819_6030187391007426576_n.jpg

БНСУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тодруулбал, Сонгуулийн нэгдсэн дүн гарч Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 49.42% санал, Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15%-н санал авсан байна..

Ингэснээр Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 8 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулжээ. Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн дүн гарсны дараагаар хуралдаж 6 цаг 21 минутанд нэр дэвшигч И Жэ Мён-г Ерөнхийлөгчөөр бүртгэн авснаар түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь нээгдэж байгаа юм.

Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр өдөр Үндэсний Асемблейн ордонд тангараг өргөсний дараа Юнсан дүүрэгт байрлах Ерөнхийлөгчийн ордонд очин ажлаа эхлүүлнэ.