Шигшээ багийн охид Ираны шигшээ багийг 3:2-ын харьцаатайгаар буулган авлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/NewFolder1/504893968_661064606927472_8293843235102989059_n.jpg

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн “AVC Nations Cup” тэмцээн Вьетнамын Ханой хотод болж байна. Монголын шигшээ баг AVC Nations Cup тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Ираны багтай хийж, 3-2 харьцаагаар буулган авч тэмцээний хэсгийн шатыг хожлоор дуусгалаа.

Тэмцээний “В” хэсэгт багтсан Монголын баг Филиппин, Казахстан, Шинэ зеланд, Индонезын багтай тоглож, 4 дараалан хожигдол хүлээгээд байсан юм.