Ерөнхий сайд нэн яаралтай ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслөө оруулж ирэхгүй бол УИХ дахь АН-аас хугацаатай ШААРДЛАГА хүргүүлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/mpaphoto20255423881_600x400-1.webp

Өнгөрсөн пүрэв гарагийн орой УИХ-ын чуулганаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилсон билээ. Тэрбээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнээ яаралтай бүрдүүлж, ирэх долоо хоногт 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ гэж байсан юм.

Гэвч бүтэц бүрэлдэхүүнийхээ асуудлаар тохиролцоонд хүрч чадалгүйгээр дээрх асуудал хойшилсоор байгаа юм.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслөө оруулж ирэхгүй бол хугацаатай ШААРДЛАГА хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.