УИХ дахь МАН-ын бүлгийн хурал тодорхойгүй хугацаагаар ХОЙШИЛЛОО

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/449461.webp

Өнөө өглөө 10.00 цагаас эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар ХОЙШИЛЛОО. Тодруулбал, ЗГ-аас бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн бариагүй тул УИХ дахь МАН-ын бүлгийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Хуваарьт ёсоор өнөө өглөө 10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэлсэн. Энэ долоо хоногт ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэн батлах төлөвтэй байгаа юм.

Дээрх асуудлыг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй бөгөөд МАН-ын бүлэг дээрх хуулийн төслийг өргөн бариагүй гэх үндэслэлээр хуралдаанаа хойшлууллаа.