Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТАНИЛЦ: УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах шаардлагуудыг хүргүүллээ
10

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Ерөнхий сайд Г.Занданшатарт зарим шаардлагуудыг хүргүүлж буй талаар мэдэгдлээ. Тодруулбал,
-ЗГ-ын сайд болон яамдын тоог 50 хувиар бууруулах,
-Төрийн өмчит ААН-үүдийн орон тоог 2 дахин бууруулж, хувийн хэвшилд ногдох татварыг 20 хувиар бууруулах,
-Төсвийн тодотголоор зардлыг 20 хувиар танаж, нэн шаардлагагүй мега төслүүдийг хасаж, Эрчим хүчний реформыг хийж, хараат байдлаас даруй гарах шаардлагатай гэж үзсэн байна.



