“Улаанбаатар Амазонс”-ынхон өнөөдөр 15.30 цагт Австрийн шигшээ багийн эсрэг тоглоно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/aoaboabo.jpg
legacy:_shariljjj/1/NewFolder/509260507_1046841084216539_2595163162865611133_n.jpg

Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал “FIBA 3x3 Ulaanbaatar women series-2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд АНУ, Сингапур, Канад, Япон, Филиппин, Австри, Герман, Украин, Австрали, АНУ-ын шилдгүүдээс гадна манай улсын гурван баг оролцох юм.

“Ulaanbaatar Amazons” баг тэмцээний “B” хэсэгт Австри, Филиппины багуудтай өрсөлдөнө. Хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр 15.30 цагаас Австрийн шигшээ багийн эсрэг хийнэ.

Харин Монголын шигшээ баг “А” хэсэгт Канад, Японтой багтжээ.