Залуу бөхчүүд болон хүүхдийн барилдаан Бельгийн Брюссель хотод болно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/508347585_1016972533758469_4380958234482551533_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдааны үеэр залуу бөх болон 9-12 насны хүүхдийн барилдаан болно.

Залуу бөхчүүдийн болон хүүхдийн барилдаанд үзүүр түрүү, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг баяр наадмын өргөмжлөл, медаль, бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж, урамшуулна.

Бөхийн барилдаантай холбоотой асуудлаар +46764418899 дугаарын утсаар холбогдох боломжтой.

“Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдаануудыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Европ дахь Монгол үндэсний бөхийн холбоод, бөхчүүдтэй хамтран зохион байгуулж байна.