Ерөнхий сайд Хятадаас 226 тэрбумаар хагас коксожсон түлш авах Х.Нямбаатарын тендерийг эргэн харж, Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг Г.Дамдинням сайдад үүрэг болголоо

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 3 сек
90
legacy:2025/06/daymkabayngynkhoroo.webp
legacy:ХХЗХ/fbj.webp

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас 226 тэрбум төгрөгийн өртөг бүхий хагас коксожсон шахмал түлш худалдан авах тендер зарласан билээ. Уг асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Ерөнхий сайд болоод хотын дарга Х.Нямбаатарт хаяглан бичиг хүргүүлээд буй юм.

Тэгвэл Засгийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын айлуудыг түлшээр хангах асуудлыг хэлэлцэхдээ Ерөнхий сайд БНХАУ-аас бэлэн боловсруулсан түлш авах асуудлыг онцлон хөндөж, 226 тэрбум төгрөгөөр тендер зарласан асуудлыг эргэж харах шаардлагатай гэж үзжээ.

Ингэхдээ Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд гаднаас бус дотоодоосоо хангах боломжийг судлах чиг үүргийг өгсөн байна.

Дашрамд сануулахад, Агаарын бохирдолтой тэмцэх зорилтын хүрээнд 2025 оны 06 сарын 05-нд батлагдсан Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын 53 дугаар тогтоолын 11 дүгээр заалтад "Агаар бохирдуулж байгаа аливаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, иргэн, аж ахуйн нэгжид төрөөс татаас, урамшуулал олгохгүй байх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх" тухай тусгасан байдаг. Хотын даргын хувьд УИХ-ын тогтоолыг зөрчиж худалдан авах тендер зарласан үйлдлийг таслан зогсоож, хууль зөрчдөг биш, хэрэгжүүлдэг байх сануулгыг өгч ажиллах ёстой хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд шүүмжлэлтэй хандаж буй юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin2025/06/22

    Уул нь үйлдвэр нь байгаа. Даанч түлшээ хийхдээ бүх стандарт, нормоо зөрчөөд завсраас нь идэж уугаад байхаар л болохгүй байгаа шүү дээ. Таван толгой түлш гэж нэг идэж уудаг газраа цэгцэлбэл таарна. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж хяналт мяналт ч гэж байхгүй байгаагийн л шинж шүү дээ.

  • И
    Иргэн2025/06/22

    Түүхий нүүрс түлж болохгүэ утаа угаар утгаа алдана нямбаатар даргын санаа зөв монголдоо кокс үйлдвэрлэдэг болтлоо гэж байгаа юм бишүү

  • У
    Уншигч2025/06/21

    Ганцхан жил түүхий нүүрсээ л түлчих, тэгээд ирэх жил үйлдвэрээ бариад коксоо түлнэ биз. Гэхдээ коксын үйлдвэрээ яаралтай барьж эхэлсэн нь дээр шүү

  • И
    Иргэн2025/06/20

    Монгол улс дотооддоо хагас кокс нүүрс боловсруулах үйлдвэргүй. Хийн түлш, дулаалга г.м. аргыг ашигласан нь дээр байх

  • З
    Зочин2025/06/20

    Зөв ч бичиж чадахгүй элгийн амьтан

  • У
    УВ иргэд2025/06/20

    Дамдинням гэж mcs н хутгуур лалар сайд болчихсон заваан юмаа

  • З
    Зочин2025/06/20

    ANUSDI BOOW XUSMEER GOE BOOB XOXOOD DOLOOJ80955 877VANXANDI

  • З
    Зочин2025/06/20

    bolj bn. 1 ch gesen

  • N
    Nyambaatar ogtsoroo2025/06/20

    Dotood huviin hevshilvvd chin baritsalduulagchaas ehleed bvkh tvlshiig hiih vildverlekh hemjeend baihad zaaval ooriin ashig sonirholoor gadnaas avakh gej zvtgvvlekh yum