Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээнийхэнтэйгээ хамт НААДМЫН БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
40
legacy:2026/03/NewFolder/ERDENTSOGTOO2026/aoaoba.jpg

Өнгөрсөн жилийн наадмаар хиймэл зүлэгнээс болж халтирч, гэмтсэн Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээнийхэнтэйгээ хамт наадмын бэлтгэлдээ гарчээ.

Тодруулж хэлбэл, Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээний О.Хангай аварга, Б.Пүрэвсайхан заан тэргүүтэй бөхчүүд энэ жил Багахангай дүүрэгт, Ч.Батзориг зааны галд бэлтгэлээ базааж байна.

Б.Пүрэвсайхан заан өнгөрсөн жилийн наадмын барилдаанаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй учраас энэ жилийн наадмаар зодоглох болов уу гэх хүлээлт өндөр байгаа юм.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр, Улсын заан Б.Бат-Өлзий "Ховд" бөхийн дэвжээнээс тусдаа, Дархан аварга А.Сүхбатын удирдлага дор наадмын бэлтгэлд гарсан байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэцгээ

    Амжилт хүсье. Сайхан бөхчүүд

  • Б
    Бөхчүүд

    Энэ жилийн наадмаар цол авах бөхчүүдийн тоонд Завхан аймгийн харъяат урт гарт Маамын Лхагва арсланг оруулаасай билээ. Тэр 1931, 1933, 1939 онуудын баяр наадамд түрүүлсэн хүчтэн билээ. Чойбалсан гэдэг хэлмэгдүүлэгч новш эхний удаа лам хүн наадамд түрүүлж болохгүй гээд 1931 онд, дараа нь дайны үед цэрэг хүн түрүүлэх ёстой гээд 1939 онд булхайдсан байдаг. Тэр байтугай 7 жил шоронд суулгаж хохироосон уёир энэ жил аврага цолыг нь нөхөн олгох ёстой.

  • З
    Зочин

    Сайхан заан шүү бүрэн эдгэрсэн байгаасай бэртэл гэмтэл тамирчин хүний том дайсан бдаг хулхи хямд зүлэг олон залуусыг хохироолоо

  • Б
    Бадарч тахар

    Алцайж унаад салтаагаа задалчихсан юм ! Барилдсан бөх нь ч цол нэмээгүй өөрөө ч дахиж барилдаагүй балай муухай юм болсон до ! Энэ жил дахиж алцайж унасан ч нөгөө бөхдөө давааг нь өгөөрөй !