ОУОХ-ны анхны эмэгтэй Ерөнхийлөгч албан ёсоор ажлаа хүлээж авчээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/513225373_1150500020444480_827181128506751361_n.jpg

Олимпын хөдөлгөөний үндэс суурийг тавьсан өдөр өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр тохиосон. Энэ өдөр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авсан байна.

12 жилийн турш Олон Улсын Олимпын Хороог удирдсан Томас Бах тус хорооны төв байрны бэлгэдлийн түлхүүрийг 9 дэх Ерөнхийлөгч Кирстид гардуулан өгчээ.

Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй Ерөнхийлөгч гэдгээрээ онцлогтой юм.

Швейцарын Лозанна хотноо болсон энэхүү үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван нар оролцжээ.