The Mongolz-ийнхны зурагтай подволк гаднын сайтууд дээр худалдаалагдаж, эрэлттэй бүтээгдэхүүнээр нэрлэгджээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
50
legacy:2025/06/7fab3d2eed2e4a65ab48f61f5c0f824c.jpeg

The Mongolz багаар овоглосон хөвгүүд дэлхийг гайхшируулж, Монгол гэдэг зургаан үсэгтэй нэрийг тив, дэлхийд утгаар нь тамгалж явна. Дэлхийн хэмжээний BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шигшээд Ази тивээс шалгарсан анхны багаар нэрлэгдэж, түүхэн амжилт үзүүлээд зогсохгүй, хоёрдугаар байрт шалгарснаараа тэд Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд гайхамшигтайгаар тодотгож чадсан гэдэгтээ маргах хүн үгүй биз.

Тэд дэлхийг шуугиулж, e-sport сонирхогчид The MongolZ-оор сэрж, амьсгалж, ярьж байна. Тийм ч учраас тэдний зурагтай подволк гаднын сайтууд дээр худалдаалагдаж, эрэлттэй бүтээгдэхүүнээр нэрлэгдээд амжжээ. Тодруулж хэлбэл, The Mongolz-ийнхны зурагтай 3 өнгийн подволк хятад сайт дээр худалдаанд гарч, MONGOLZ гэсэн бичиг, логотой hoodie, малгайнууд ч эрэлттэй байгаа аж.

legacy:_shariljjj/1/NewFolder/d2b763c9df63499091cbf5c3cfb57575.jpeg

Гэтэл бид тэдний гаргасан загваруудыг захиалж аваад, монгол залуучууддаа 2-3 дахин нугалсан үнээр зарахаас хэтрэхгүй байна. Тодруулж хэлбэл, хятад сайт дээр 20 хүрэхгүй мянган төгрөгөөр захиалга авч буй Mongolz-ийн логотой подволк, Монголд ирээд 50 мянган төгрөгөөр зарагдаж байна.

legacy:_shariljjj/1/NewFolder/1524.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Х

    Монголчууд гэж байгаама

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Z бэлгэдэл тэмдэг нь ямар учиртай юм бол доо? Монгол хэл , бичиг байсаар атал харь бичгийн үсэг. Тэгээд бүр Z (Зэт)-шүү?!

  • З
    Зочин

    Өөр яахав дээ. Бидний хийж чадах ажил. Хулгайлж авчраагүй нь дээд болж байна!

  • З
    Зочин

    Футболка

  • T
    t-short

    ханцуйгүй цамц, эсвэл шууд л: T-short гээд л бич л дээ, (орос хэлнээс подволк нь: монгол хэлэнд: чонын дор өлөгчин жингэр) гэж бууна орос хэлнээс (футболка) л даа, дүү охиныг шараа болгох эсвэл муу хэлээгүй юм шүү орчин үеийн залуус л нэг л американ энглишээр үг хэллэг хэлэх нь их тренд болтой юм