Улаанбаатар хотын иргэдийн өдрийн барилдаанд гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/06/67cc8fa21a33808425ff6511f0920def.jpg

“Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болгон зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд энэ сарын 28, 29-нд Үндэсний бөхийн барилдаанд болж, хүчит 256 бөх зодоглоно. Тус барилдаанд гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ

Тус барилдаанд Тува улсаас:

Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэсэн аймгийн заан,

Тува улсын заан Монгуш Айдын

Тува улсын заан Түлүш Сайнбилэг

Тува улсын арслан Куулар Мөнгө-Эрдэнэ

Тува улсын харцага Хомушка Эрдэнэ Куулар Мөнгө-Эрдэнэ

Тува улсын аймгийн заан Шириж Түмэт Тува улсын сумын заан Доржийн Александр нарын 12 бөх,

Солонгос улсаас:

Солонгосын Үндэсний Шрым бөхийн аварга Чой Жун Ман

Ким Мин Жэ,

Ча Мин Сү нарын бөхчүүд Монгол үндэсний бөхөөр барилдахаар бүртгүүлсэн байна.