Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эмэгтэй шигшээ багийнхан өнөөдөр 18.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
10

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багтай учраа таарч тоглохоор болсон.
Эмэгтэй шигшээ багийнхан хэсэгтээ Бразил, Испани, Герман, Украины шигшээ багуудтай тоглож, 3 хожил 1 хожигдолтойгоор, хэсгээсээ хоёроор гарсан юм. Одоо тэднийг БНХАУ-ын шигшээ багтай хийх чухал тоглолт хүлээж байна. Тэд өнөөдөр 18:00 цагаас БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид:
О.Хулан 25 настай
Б.Ариунцэцэг 24 настай
М.Цэрэнлхам 29 настай
Н.Нандинхүсэл 18 настай



