ТАНИЛЦ: Долоодугаар сарын барилдааны хуваарь

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/511316229_1022805879841801_2254299626950122824_n.jpg

Үндэсний бөхийн холбооноос долоодугаар сарын барилдааны хуваарийг танилцуулсныг хүргэж байна.

Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, Төв цэнгэлдэх хүрээлэнд,

Долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмын бөхийн барилдаан ба Улсын баяр наадамд шөвгөрсөн Улсын цолтой бөхчүүдэд чимгийн үнэмоэх гардуулах үйл ажиллагаа. Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт

Долоодугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 128 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт

Долоодугаар сарын 26-27-нд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) Арвайхээр хотод.

Долоодугаар сарын 29-30-нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр ) Улаангом хотод.